Афганистаны зүүн бүс нутагт болсон гэнэтийн үер усны улмаас 26 хүн амиа алдсан харамсалтай явдал тохиолджээ.

Үерийн гамшигт хамгийн их өртсөн газар нь уулархаг нутаг болох Нуристан муж бөгөөд зөвхөн тус мужид гэхэд 23 хүн амь насаа алдсан байна. Байгалийн энэхүү хүчтэй үзэгдлийн улмаас тус бүс нутгийн орон сууц, худалдааны төвүүд болон зам харилцаа бүрэн сүйдэж, ихээхэн хохирол учирчээ.

Одоогоор аврах болон тусламжийн байгууллагууд үерт өртсөн иргэдэд тусламж хүргэхээр яаравчлан ажиллаж байна. Үүний зэрэгцээ үерийн улмаас сураггүй болсон иргэдийг эрэн хайх ажиллагааг эрчимтэй үргэлжлүүлсээр байна.