Афганистан улсад нүүрлээд буй өлсгөлөнгийн хямрал улам бүр хүндэрч, 14 сая хүн хоол хүнсний нэн шаардлагатай тусламжгүйгээр үлджээ.
НҮБ-ын мэдээлснээр, тус улсын иргэд маш хүнд нөхцөл байдалд амьдарч байна. Ядуу зүдүү амьдралтай эцэг эхчүүд бяцхан үрсээ хооллохын тулд сул цай болон талхнаас өөр зүйлгүй өдөр хоногийг өнгөрөөж байна. Тусламж нэн шаардлагатай байгаа энэ үед өлсгөлөнгийн асуудал сая сая хүний амьдралд шууд нөлөөлж байгааг эх сурвалжид онцолжээ.