НҮБ-аас пүрэв гарагт анхааруулснаар, хөрш орнуудаас Афганистан руу буцан ирж буй иргэд хүн худалдаалах гэмт хэрэг болон мөлжлөгт өртөх эрсдэл өндөр байна.

Тус улсад нүүрлээд буй хүмүүнлэгийн болон эдийн засгийн хямрал давхцан үргэлжилж байгаа нь эргэн ирсэн иргэдийн амьдрах нөхцөлийг улам хүндрүүлж байна. Олон хүн өдөр тутмын амьжиргаагаа залгуулахын тулд тэмцэж байгаа энэ үед дээрх эрсдэлүүд улам бүр өсөж байгааг НҮБ-ын мэдээлэлд онцолжээ.