Америкийн алдарт R&B дуучин Ашэр Нэшвилл хотын Nissan цэнгэлдэх хүрээлэнд болсон тоглолтынхоо үеэр шүтэн бишрэгчтэйгээ хийх ёстой байсан үзүүлбэрээ дундаас нь зогсоожээ. Тэрээр 2004 оны “Confessions” цомогт багтсан “Can U Handle It?” дуугаа дуулах үеэрээ нэгэн эмэгтэйг тайзан дээр урьсан байна.
Цахим сүлжээнд тархсан бичлэгээс харахад, Ашэр тайзан дээрх орны хажууд өвдөглөн сууж, дууны агуулгад нийцүүлэн нэлээд дотно, мэдрэмжтэй хөдөлгөөн хийж эхэлжээ. Тухайн эмэгтэй эхэндээ хамтран оролцсон боловч удалгүй биеэ барьж, эвгүйцэж эхэлсэн байна. Үүнийг анзаарсан дуучин шууд хөдөлгөөнөө зогсоож, тайзны урдаас холдон, үзэгчид рүү гайхсан харцаар харжээ.
Ашэр үзэгчдэд хандан “Тэр тайзан дээр байхыг хүсэхгүй байгаа юм шиг байна” хэмээн инээмсэглэн хэлээд, чихэвчээ авч, тухайн эмэгтэйг тайзнаас буухыг дохиогоор илэрхийлсэн байна. Энэхүү үйл явдал сошиал медиа хэрэглэгчдийн дунд маргаан дагуулж, зарим нь тухайн эмэгтэйг тайзан дээр гарах шаардлагагүй байсан гэж шүүмжилсэн бол зарим нь түүнийг өөр дуучныг хүлээж байсан байх магадлалтай хэмээн хошигножээ.
Ашэр болон Крис Браун нарын хамтарсан энэхүү аялан тоглолт зургаадугаар сард Денвер хотоос эхэлсэн бөгөөд одоогоор Торонто, Лас Вегас, Лос Анжелес, Атланта, Чикаго зэрэг томоохон хотуудад үргэлжлэхээр төлөвлөгдөөд байна.