Тайландын нийслэл Бангкок хотод байрлах нэгэн бааранд гал түймэр гарч, 27 хүн амиа алдсан харамсалтай явдал боллоо. Энэ тухай тус улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд албан ёсоор мэдээлж байна.
Одоогоор түймэр хэрхэн дэгдсэн шалтгаан тодорхойгүй байгаа бөгөөд олон нийтийн сүлжээнд тархсан дүрс бичлэгүүдээс харахад баарнаас гал дүрэлзэн гарч, хүмүүс сандран зугтаж байгаа нь харагдаж байна. Эдгээр дүрс бичлэгүүд нь албан ёсоор баталгаажаагүй байгаа юм.
Амиа алдсан хүмүүсийн тоо болон хэргийн талаарх нэмэлт мэдээлэл одоогоор тодорхойгүй байна.