Тайландын нийслэл Бангкок хотын Чатучак дүүрэгт байрлах бааранд томоохон хэмжээний гал түймэр гарсан байна. Уг ослын улмаас 27 хүн амиа алдаж, дахин найман хүн хүнд гэмтэл авч, биеийн байдал нь критик буюу маш хүнд байгааг албаны эх сурвалжууд мэдээлэв.
Гал сөнөөгчид дуудлагын дагуу хэргийн газарт очиход баарны үйлчлүүлэгчид гал түймрээс зугтах гэж оролдож, дөл дундуур гүйж байсан байна. Одоогоор гал түймэр гарсан шалтгаан болон хохирогчдын талаарх дэлгэрэнгүй мэдээлэл гараагүй байна.