Америкийн алдартай поп од Бебе Рекса "The Tonight Show Starring Jimmy Fallon" нэвтрүүлгийн тайзнаа гарч, өөрийн уран бүтээлийн тоглолтыг үзүүллээ.
Тэрээр энэхүү тоглолтынхоо үеэр «New Religion» болон «Sad Girls» хэмээх дуунуудаасаа бүрдсэн цоглог медли (medley) хувилбарыг толилуулсан байна. Эдгээр дуунууд нь түүний гаргасан «Dirty Blonde» нэртэй шинэ цомогт багтсан бүтээлүүд юм.
Энэхүү шинэ цомог нь дуучин бүсгүйн хувьд анхны бие даасан уран бүтээлийн гараа болж байгаагаараа онцлогтой юм.