“Game of Thrones” цувралд тоглосноор нь бидний сайн мэдэх жүжигчин Белла Рэмси загварын ертөнцөд өөрийн гэсэн өвөрмөц дүр төрхийг бүрдүүлж байна. Тэрээр наймдугаар сарын 6-нд улаан хивсний ёслолд оролцохдоо олны анхаарлыг татахуйц этгээд хувцаслалтыг сонгожээ.
Энэ удаад Белла Рэмси загварын дүрмийг эвдсэн гэж хэлж болохоор саарал өнгийн ноолууран биб (bib) бүхий хувцаслалтыг өмссөн байна. Түүний энэхүү сонголт нь улаан хивсний ёслолд гарч байсан хамгийн зоригтой бөгөөд ер бусын шийдлүүдийн нэгд тооцогдож байна.