АНУ-ын поп хөгжмийн ертөнцийн од, чарт тэргүүлэгч уран бүтээлч Бенсон Бүүн удахгүй Австрали улсад аялан тоглолт хийхээр болсныг Billboard мэдээллээ. Тэрээр 2026 онд тус улсын Брисбэн, Мельбурн болон Сидней хотуудад өөрийн тоглолтоо толилуулах юм.
Нийт есөн удаагийн концерт зохион байгуулахаар төлөвлөж байгаа бөгөөд энэ нь түүний шүтэн бишрэгчдийн хувьд томоохон хүлээлт үүсгээд байна. "Wanted Man" нэртэй энэхүү аялан тоглолтын хүрээнд дуучин залуу Австралийн томоохон хотуудын тайзнаа гарах юм.