Израилын Ерөнхий сайд Беньямин Нетаньяху өнгөрсөн ням гарагт Абу Даби хотод айлчилж, Арабын Нэгдсэн Эмират Улсын (АНЭУ) Ерөнхийлөгч Шейх Мохаммед бин Заид аль-Нахьянтай уулзсан талаар Израилын өндөр түвшний албаны төлөөлөгч Ройтерс агентлагт мэдээлжээ.

Энэхүү айлчлалыг олон нийтэд урьдчилан зарлаагүй бөгөөд одоогоор Израилын Ерөнхий сайдын ажлын алба болон АНЭУ-ын Гадаад хэргийн яамнаас ямар нэгэн албан ёсны тайлбар хийгээгүй байна.

Уг гэнэтийн уулзалт нь нэгэн сонирхолтой мэдээллийн дараа тохиож буйгаараа анхаарал татаж байна. Тодруулбал, Израилын Haaretz сонинд мэдээлснээр Шейх Мохаммед 2023 оны аравдугаар сарын 7-ны үйл явдлаас долоо хоног хагасын өмнө Хамас бүлэглэл Израилын эсрэг томоохон ажиллагаа төлөвлөж буйг Нетаньяхуд анхааруулж байсан гэж энэ сард мэдээлсэн юм.