АНУ-ын Аляск мужийн Берингийн тэнгист осолдсон завьтайгаа хэдэн өдрийн турш амьд үлдэхийн төлөө тэмцсэн 15 настай хүүг энэ долоо хоногт загас агнуурын хөлөг онгоцныхон аварчээ. Энэ талаар АНУ-ын Эргийн хамгаалалтын алба мэдээлсэн байна.
Аврагчдын мэдээлснээр, жижиг завь хөмөрснөөс хойш тодорхойгүй хугацааны дараа хүүтэй хамт явсан түүний төрсөн ах болон үеэл нь амиа алджээ. Хүүг аюулгүй газар гаргаж авсны дараа тэдний цогцсыг олсон байна.
Уг явдал АНУ-аас илүүтэйгээр ОХУ-ын хилтэй ойр орших Аляскийн алслагдсан Сент Лоренс арлын (St Lawrence Island) ойролцоо болжээ. Тус хүүг "The Northwest Explorer" загас агнуурын хөлөг онгоцны ахмад болон багийнхан олж аварсан байна.