Берлин хотноо бямба гарагт зохион байгуулагдсан Кристофер Стрийтийн өдрийн (Christopher Street Day) баярын үеэр аюултай үйл явдал тохиолдлоо. Уг арга хэмжээ нь LGBTQ+ буюу бэлгийн цөөнхийн эрхийг хамгаалах хүрээнд зохион байгуулагддаг баяр юм.

Эх сурвалжийн мэдээлснээр, үл таних этгээд тээврийн хэрэгсэл жолоодон баярын үеэр цугласан олныг чиглэн дайрсан байна. Энэхүү үйлдлийг ЛГБТК+ нийгэмлэгт чиглэсэн халдлага хэмээн үзэж байгаа ажээ.

Хэрэг гарсны дараа уг этгээдтэй холбогдох ажиллагаа явагдаж, улмаар сэжигтнийг илрүүлэн устгасан байна. Одоогоор тухайн үйл явдалтай холбоотой гол сэжигтнийг цагдаагийн байгууллагаас олж тогтоон, буудан хөнөөсөн гэсэн мэдээлэл байна. Хэргийн талаарх нэмэлт мэдээлэл болон үргэлжлэл тодорхойгүй байна.