Германы нийслэл Берлин хотод бямба гарагийн орой зохион байгуулагдсан Прайд жагсаалын үеэр ноцтой хэрэг гарчээ. Тодруулбал, автомашин жагсагчдын дундуур дайрсны улмаас нэг хүн амиа алдаж, хэд хэдэн хүн гэмтэж бэртсэн байна.
Берлиний цагдаагийн газрын төлөөлөгчийн ням гарагт мэдээлснээр, уг хэргийг үйлдсэн байж болзошгүй этгээдийг цагдаа нар олж тогтоожээ. Сэжигтэй этгээд нь Берлин дэх “Исламист бүлгэм”-ийн гишүүн гэдгээрээ цагдаагийн байгууллагад урьд өмнө нь бүртгэлтэй байсан хүн аж.
Одоогоор сэжигтнийг баривчлаагүй байгаа бөгөөд түүнийг эрэн сурвалжлах болон холбогдох бусад арга хэмжээнүүдийг хууль сахиулах байгууллагаас үргэлжлүүлэн авч хэрэгжүүлж байна.