Германы Берлин хотын шүүхээс 41 настай, хөнгөвчлөх эмчилгээний эмчийг 15 хүний амь насыг бүрэлгэсэн хэргээр бүх насаараа хоригдох ял оноолоо. Тус эмч нь 2021 оны 9-р сараас 2024 оны 7-р сарын хооронд гэрт нь очиж үзлэг хийх үеэрээ 12 эмэгтэй, 3 эрэгтэйг хордуулж аминд нь хүрсэн нь тогтоогдсон байна.

Шүүх хуралдааныг даргалагч шүүгч Сильвиа Буш энэхүү 15 удаагийн аллага нь тухайн эмчийн үйлдсэн олон гэмт хэргийн зөвхөн нэг хэсэг байж болзошгүйг онцолжээ. Прокуроруудын мэдээлснээр, уг этгээд одоогийн байдлаар олон арван хүний амь насыг хохироосон байж болзошгүй гэх сэжигтэйгээр шалгалтын ажиллагаа үргэлжилж байна.

Гэмт этгээд нь өвчтөнүүддээ үхлийн тун бүхий тайвшруулах эм тариа тарьдаг байсан нь мөрдөн байцаалтын явцад илэрсэн байна. Шүүхээс түүнийг 15 хүний амь насыг санаатайгаар хөнөөсөн гэм буруутайд тооцож, ийнхүү ял оноосон ч, цаашид илрэх бусад гэмт хэргийн улмаас нэмэлт мөрдөн байцаалтууд үргэлжлэхээр байна.