Квант компьютер хөгжихийн хэрээр биткоины аюулгүй байдалд заналхийлж буй асуудлыг шийдвэрлэх зорилготой шинэ аргачлалыг Project Eleven төсөл танилцууллаа. Энэхүү технологи нь квант компьютер ашиглан биткоины дижитал гарын үсгийг хуурамчаар үйлдэх боломжтой болсон үед ч түрийвч эзэмшигчийг баталгаажуулах боломжийг олгодог байна.
Project Eleven-ийн боловсруулсан энэхүү арга нь түрийвчний өөрийнх нь түлхүүр үүсгэх зам буюу key-derivation path-ыг ашиглан эзэмшигчийг таних зарчим дээр суурилжээ. Туршилтын явцад уг систем нь ердийн зөөврийн компьютер дээр 243 миллисекунд-д ажилласан байна.
Гэвч энэхүү шийдэл нь бүх биткоиныг хамгаалах боломжгүй юм. Тодруулбал, Биткоиныг үүсгэн байгуулагч Сатоши Накамотогийн эзэмшлийн гэгддэг 1.1 сая биткоин-д энэхүү аргачлал хамаарахгүй болохыг эх сурвалжид онцолжээ.