АНУ-ын спот Биткоин ETF (Exchange Traded Fund) буюу биржээр арилжаалагддаг сангуудаас хөрөнгө гадагшлах үзэгдэл дөрвөн өдөр дараалан үргэлжилж байна. Энэхүү хугацаанд нийт 526 сая ам.долларын хөрөнгө сангуудаас гарчээ.

Энэхүү хөрөнгийн урсгал нь Биткоины үнэ зах зээл дээр 65,000 ам.долларын босгыг давж чадалгүй, борлуулалтын дарамтад өртсөнтэй давхцаж байна. Үнэ тогтвортой байж чадаагүйн улмаас хөрөнгө оруулагчдын зүгээс ийнхүү идэвхтэй борлуулалт хийх хандлага ажиглагдаж байгаа юм.

Койнтелеграф (Cointelegraph) агентлагийн мэдээлснээр, Биткоины ханш 65,000 ам.долларын түвшингээ хадгалж чадаагүй нь зах зээлд сөрөг нөлөө үзүүлж, хөрөнгө оруулалтын сангуудын урсгалд шууд нөлөөлсөн байна.