Дэлхийн тэргүүлэгч криптовалют болох Биткоин сүүлийн үед ажиглагдсан өсөлтийн эрчээ алдаж, ханш нь бууралттай байна. Тодруулбал, Биткоины үнэ хоёр долоо хоногийн дээд цэг болох 64,500 ам.доллар хүрээд байсан ч түүнээсээ ухарчээ.

Энэхүү саатал нь зах зээл дэх нээлттэй гэрээний хэмжээ (open interest) буурч байгаатай холбоотой гэж шинжээчид үзэж байна. Үүнээс гадна, спот зах зээл дэх эрэлт сул байгаа нь Биткоины долдугаар сард үзүүлсэн 8.4 хувийн өсөлт цаашид хэр удаан үргэлжлэх вэ гэдэг асуултыг хөрөнгө оруулагчдын дунд үүсгээд байна.

Зах зээлийн идэвхжил ийнхүү буурч байгаа нь криптовалютын ханшийн цаашдын чиг хандлагад эргэлзээ төрүүлж, өсөлтийн эрчээ хадгалан үлдэх эсэх нь анхаарлын төвд байна.