Дижитал хөрөнгийн менежмент эрхэлдэг Bitwise компанийн хөрөнгө оруулалтын ахлах захирал Мэтт Хоуган биткойны зах зээлийн ирээдүйн төлөвийн талаар байр сууриа илэрхийллээ.
Түүний мэдээлснээр, дэлхий даяарх томоохон хөрөнгө оруулалтын сангууд нийт 200 их наяд ам.долларын хөрөнгийг удирдаж байна. Хэрэв эдгээр томоохон санхүүгийн байгууллагууд өөрсдийн эзэмшиж буй хөрөнгийнхөө ердөө 1 хувийг биткойнд хуваарилах шийдвэр гаргавал энэ нь зах зээлд урт хугацааны асар их өсөлтийг авчрах боломжтой гэж тэрээр үзэж байна.
Bitwise нь крипто хөрөнгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хөрөнгө оруулалтын менежментийн компани юм. Мэтт Хоуган энэхүү таамгийг дэвшүүлснээр институцийн хөрөнгө оруулагчдын сонирхол дижитал хөрөнгийн зах зээлд хэрхэн нөлөөлж болохыг онцолсон байна.