Криптовалютын зах зээлд ажиглагдаж буй Биткойны ашиг, алдагдлын харьцаа сүүлийн 43 сарын доод түвшинд хүртлээ буурсан талаар Cointelegraph мэдээллээ.

Энэхүү нөхцөл байдалтай холбогдуулан хөрөнгө оруулалтын Bitwise компанийн хөрөнгө оруулалтын ахлах захирал Мэтт Хоуган зах зээлийн ёроол буюу хамгийн доод цэг нь “урьд өмнөхөөсөө илүү ойрхон” байна гэсэн байр суурийг илэрхийлжээ.

Үүний зэрэгцээ Swan Bitcoin компанийн шинжээч хөрөнгө оруулагчдад хандан, хожим өндөр үнээр худалдаж авахаас илүүтэйгээр одоогийн хямдралтай үед Биткойныг худалдан авах нь зүйтэй хэмээн зөвлөсөн байна.