Биткойны сүлжээний (on-chain) зарах талын эрсдэл наймдугаар сарын дээд цэгээсээ хоёр дахин буурч, сүүлийн нэг сарын хамгийн доод түвшинд хүрснийг аналитикийн Glassnode компани мэдээллээ. Ингэснээр зах зээл дээрх болзошгүй зарах дарамт тодорхой хэмжээгээр намжиж байна.

Glassnode-ийн 9 дүгээр сарын 9-ний өдрийн тайланд дурдсанаар, сүүлийн 7 хоногийн дунджаар тооцсон зарах талын эрсдэлийн харьцаа (Sell-Side Risk Ratio) наймдугаар сарын оргил үед 16 суурь нэгж байсан бол 7 суурь нэгж болж буурчээ. Түүнчлэн нийт бодит болгосон ашгийн (realized profit) 47 хувийг урт хугацааны эзэмшигчид бүрдүүлсэн нь наймдугаар сарын оргил үеийн 88 хувьтай харьцуулахад мэдэгдэхүйц багассан дүн юм.

Зах зээлийн төлөв байдал

Зарах талын эрсдэлийн харьцаа нь сүлжээн дэх ашиг, алдагдлыг бодит хөрөнгө оруулалтад (realized capitalization) харьцуулан хэмждэг үзүүлэлт юм. Энэ харьцаа хоёр дахин багассан нь бирж дээр зарагдаж буй биткойны хэмжээ хоёр дахин буурсан гэсэн үг биш болохыг тайланд сануулжээ.

Түүнчлэн 83,000-аас 86,000 ам.долларын ханшийн хооронд худалдан авсан ойролцоогоор 1.07 сая BTC байгаа бөгөөд үүнийг бараг бүгдийг нь урт хугацааны эзэмшигчид эзэмшиж байгаа аж. Энэхүү багц нь сүүлийн 30 хоногт бараг өөрчлөгдөөгүй бөгөөд цаашид нийлүүлэлтийн дарамт болж болзошгүй байна. Гэхдээ уг багцыг бүхэлд нь шууд зарах дарамт гэж үзэх нь бодит байдлыг хэтрүүлсэн хэрэг болно гэдгийг дурджээ.

Биржийн эрэлт ба нийлүүлэлт

Есдүгээр сарын 8-ны байдлаар биржийн спот урсгал сөрөг гарч, спот хэмжээний дельта (CVD) сайжирсан ч сөрөг хэвээр үлдсэн байна. Энэ нь бирж дээр идэвхтэй зарах захиалга нь идэвхтэй худалдан авалтаасаа давсан хэвээр байгааг илтгэж байна. Цаашид ханш тогтвортой өсөхийн тулд зах зээлд бодитоор нийлүүлэгдэж буй зооснуудыг худалдан авагчид шингээх шаардлагатай байгаа юм.