Биткойны бодлогын хүрээлэн (Bitcoin Policy Institute) болон түүний гурван түнш байгууллага АНУ-ын Төрийн департаментын цахим эрх чөлөө (digital freedom)-г дэмжих хөтөлбөрт хамрагдах болсон талаар Cointelegraph мэдээллээ.

Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд тус байгууллагууд өөрсдийн ажилтнуудаа АНУ-ын Төрийн департаментын албан тушаалтнуудтай мөр зэрэгцэн ажиллуулах боломжтой болох юм. Ингэснээр тэд цахим эрх чөлөөтэй холбоотой тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэхэд чиглэсэн үйл ажиллагаанд оролцох аж.

Биткойны бодлогын хүрээлэн нь криптовалют болон биткойны асуудлаар бодлогын судалгаа хийдэг байгууллага юм. Тэдний энэхүү алхам нь төрийн байгууллагын түвшинд цахим эрх чөлөөний асуудлыг хөндөхөд чиглэсэн ажил хэрэгч алхам болж байна.