Биткойны сүлжээ 961,632 дахь блок дээр хүрсэн энэ үед BIP-110 хэмээх софт форк (soft fork) буюу сүлжээний шинэчлэлийн оролдлого эхэллээ. Энэхүү санал нь одоогоор крипто ертөнцөд багагүй маргаан дагуулаад байна.

BIP-110 саналыг хэрэгжүүлэх оролдлого нь Биткойны олборлогчдын зүгээс төдийлөн дэмжлэг хүлээхгүй байгаа юм. Түүнчлэн салбарын нөлөө бүхий шинжээчид болон тайлбарлагчид уг саналыг эсэргүүцэж буйгаа илэрхийлсээр байна.