Биткойн болон крипто салбарын тэргүүлэх хэвлэл болох Bitcoin Magazine-ийг эрхлэн гаргадаг BTC Inc. компаниас сэтгүүлч, зохиолч Аарон ван Вирдумын “The Genesis Book” номын 3 жилийн ойд зориулан цуглуулагчдад зориулсан тусгай хувилбарыг танилцууллаа. Энэхүү Collectors Edition нь ердөө 333 хувь хэвлэгдэх бөгөөд ном бүрийг зохиогч өөрийн гараар дугаарлан, гарын үсгээ зурж баталгаажуулжээ.

Энэхүү ном нь Сатоши Накамото 2008 онд биткойны цагаан номыг нийтлэхээс өмнө төрөөс хараат бус цахим мөнгө бүтээхээр ажиллаж байсан эрдэмтэд, хувийн нууцыг хамгаалагч идэвхтнүүдийн түүхийг өгүүлдэг. Тухайлбал, David Chaum-ийн ecash, Wei Dai-ийн b-money, Adam Back-ийн Hashcash болон Hal Finney-ийн бүтээлүүд багтсан байна.

Хувилбарууд ба үнийн мэдээлэл

Цуглуулагчийн стандарт багц нь тусгай гэр (slipcase), жинхэнэ болохыг батлах гэрчилгээтэй карт, энгэрийн зүүлт, наалт болон цахим хувилбарын хамт 221 ам.доллароор зарагдаж байна.

Үүнээс гадна тусгай дугаарлалттай цөөн хувь байгаа бөгөөд #1 дугаартай багц нь 5,000 ам.доллар, харин #21 дугаартай хувилбар нь 2,500 ам.долларын үнэтэй аж. Эдгээр урьдчилсан захиалга хаагдсаны дараа дахин гарын үсэгтэй хувилбарыг хэвлэхгүй гэдгийг мэдэгдсэн байна.

Түүнчлэн цуглуулагчийн дагалдах хэрэгсэлгүй, хязгаарлагдмал бус Premium Edition хувилбар 160 ам.доллароор, цахим болон аудио хувилбар бүхий Digital Package нь 9.99 ам.доллароор тус тус худалдаалагдаж байна. Хэвлэмэл номуудыг 2027 онд багтаан захиалагчдад хүргэхээр төлөвлөжээ.