Биткойны ханш сүүлийн хоёр долоо хоногийн дээд цэг болох 65,500 ам.доллар орчимд хүрээд байна. Энэхүү өсөлтөд хэд хэдэн хүчин зүйл нөлөөлсөн гэж шинжээчид үзэж байна.

Азийн зах зээлд хагас дамжуулагч (semiconductor) үйлдвэрлэдэг компаниудын хувьцааны ханш эрчимтэй сэргэсэн нь хөрөнгө оруулагчдын итгэлийг нэмэгдүүлж, зах зээлд эерэг нөлөө үзүүлжээ. Үүний зэрэгцээ, Биткойны ETF буюу биржээр арилжаалагддаг сангууд руу чиглэсэн хөрөнгийн урсгал тасралтгүй таван өдрийн турш үргэлжилж, нийт дүн нь 600 сая ам.доллар давсан байна.

Мөн Ойрхи Дорнод дахь дипломат харилцааны үйл явцтай холбоотойгоор газрын тосны үнэ буурсан нь зах зээлийн ерөнхий төлөв байдалд нөлөөлж, Биткойны ханш өсөхөд дэмжлэг үзүүлэх хүчин зүйл болжээ.