Криптовалютын зах зээлийн шинжилгээний Nansen платформыг үүсгэн байгуулагч Алекс Сваневик Биткойны ханшийн хөдөлгөөний талаар өөрийн таамаглалыг хуваалцжээ. Түүний үзэж байгаагаар, Биткойны үнэ 60 мянган ам. доллараас доош дахин унахгүй ажээ.
Алекс Сваневик энэхүү байр сууриа тайлбарлахдаа криптовалютын салбар нь бодит хөрөнгийн арилжааг (real world assets) нэвтрүүлж эхэлснээр илүү төлөвшиж байгааг онцолсон байна. Бодит хөрөнгийн арилжаа нь зах зээлийн тогтвортой байдалд нөлөөлж, Биткойны үнийг дэмжих хүчин зүйл болно гэж тэрээр үзэж байна.