Дэлхийн зах зээлд криптовалютын ханш болон технологийн салбарын хувьцааны хөдөлгөөн анхаарал татаж байна. Одоогоор Биткойны ханш 64,000 долларын орчимд тогтвортой байгааг CoinDesk мэдээллээ.
Үүний зэрэгцээ, технологийн аварга Майкрософт (Microsoft) компанийн хувьцаа урьдчилсан арилжааны явцад 8 хувиар өссөн байна. Энэхүү өсөлт нь тус компанийн үүлэн тооцооллын (cloud unit) нэгжийн үйл ажиллагаа сүүлийн дөрвөн жилийн хугацаан дахь хамгийн хурдацтай өсөлтийг үзүүлсэнтэй холбоотой юм. Майкрософт нь зардлаа хяналтад байлгах бодлого баримталж байгаа нь хөрөнгө оруулагчдын анхаарлыг татаж байна.
Эдгээр мэдээллийн нөлөөгөөр S&P 500 индексийн фьючерс 0.2 хувиар, харин Nasdaq 100 индексийн гэрээ 0.4 хувиар тус тус өсжээ. Сануулахад, өмнө нь эдгээр индексүүд зах зээлийн залруулгын (correction) бүсэд ороод байсан юм.