Олон улсын зах зээлд өрнөж буй нөхцөл байдалтай холбоотойгоор криптовалютын ханшид өөрчлөлт орж байна. АНУ болон Иран улсууд гал зогсоосон нь санхүүгийн зах зээлд нөлөө үзүүлж, газрын тосны үнэ 5 хувиар буурлаа.

Энэхүү нөхцөл байдлын дунд дэлхийн хамгийн алдартай криптовалют болох Биткойны ханш 65,000 ам.доллараас давж, эргэн өсөлт үзүүлэв. Үүний зэрэгцээ, зах зээлийн үнэлгээгээрээ хоёрдугаарт эрэмбэлэгддэг ETH буюу Эфириум нь Биткойноос илүү өндөр үзүүлэлттэй байна. Энэ нь цаашид альткойнуудын ханш өсөх магадлалтайг илтгэж байгаа юм.