Дэлхийн хамгийн том крипто биржүүдийн нэг Binance-ийг үүсгэн байгуулагч CZ (Чанпэн Жао) Биткойн эзэмшигчдэд хандан чухал анхааруулга гаргалаа. Тэрээр аливаа зүйл 100 хувь найдвартай байдаггүй гэдгийг онцлоод, хөрөнгөө олон түрийвч (wallet) хооронд хуваан хадгалахыг зөвлөв.

Энэхүү анхааруулга нь Coldcard түрийвчтэй холбоотой халдлагын дараа гарч байна. Galaxy Research компанийн мэдээлснээр, уг халдлагын улмаас учирсан хохирлын хэмжээ 70 сая доллар хүрсэн байна. Энэ нь анхны тооцооллоос бараг хоёр дахин их үзүүлэлт юм.

Крипто хөрөнгийн аюулгүй байдлын асуудал анхаарлын төвд байгаа энэ үед хөрөнгө оруулагчид өөрийн эзэмшлийн криптог эрсдэлээс хамгаалах тал дээр илүү анхааралтай хандах шаардлагатай байгааг уг үйл явдал харуулж байна.