Криптовалютын зах зээлийн голлох хөрөнгө болох Биткойн 6 жилийн хөдөлгөөнт дундаж (moving average) түвшиндээ хүрч, чухал сорилттой тулгараад байна.
2016 оноос хойших хугацаанд Биткойны ханш уг 6 жилийн хөдөлгөөнт дунджаас доогуур түвшинд хаагдсан цорын ганц тохиолдол нь крипто бирж FTX дампуурах үеийн уналт байжээ. Тухайн үед ханш энэхүү үзүүлэлтээс доош ойролцоогоор хоёр сарын турш хаагдсан бөгөөд хамгийн муудаа уг шугамаас 9 орчим хувиар доогуур түвшинд хаалтаа хийж байв. Харин үүнээс нэг жилийн дараа Биткойны ханш 128 хувиар өссөн түүхтэй.
Шинжээч Шон Хаган (Sean Hagan)-ы тайлбарласнаар, энэ удаагийн мөчлөгт ханш уг шугамаас доош зөвхөн түр зуур сүүдэр үүсгэн буурсан (wicked below) бөгөөд графикийн хувьд FTX-ийн уналт л нийтлэг бус, байрандаа тохирохгүй мэт харагдаж байгааг онцолжээ.
Мөн шинжилгээний хүрээнд Биткойны өдрийн хаалтын ханш 56.7 мянган ам.доллар дээр тогтвортой хадгалагдаж буй шалтгаан болон долоо хоногийн хаалтаар анхаарах гол түвшнүүдийг авч үзсэн байна.