Израилын Ерөнхий сайд Беньямин Нетаньяху тус улсын бүх нийтийн сонгуулийн өмнөхөн АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын дэмжлэгийг авснаараа бахархан мэдэгдлээ. Тэрбээр хэрэв сонгуульд ялалт байгуулбал хоёр удирдагч Ираны эсрэг дайнаа дахин эхлүүлж болзошгүй гэсэн санааг цухуйлгасан байна.
Энэхүү мэдэгдэл нь Д.Трамп тэднийг "ажлаа дуусгах" ёстой гэж хэлсний дараа гарчээ. Нетаньяху телевизээр үг хэлэхдээ хоёр орны харилцаа урьд өмнө хэзээ ч ийм түвшинд хүрч байгаагүйг тэмдэглэсэн юм.
Тэрбээр хэлсэн үгэндээ, "АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Израилын ерөнхий сайд болон Америкийн ерөнхийлөгч нарын хооронд хэзээ ч байгаагүй тийм ойр нөхөрлөлийг авчирсан. Цаашид бидэнд ийм ээлтэй ерөнхийлөгч дахин гарч ирэх эсэх нь эргэлзээтэй" хэмээн онцлон хэлжээ.