Өмнөд Солонгос улс өөрийн цөмийн хөдөлгүүрт шумбагч онгоц бүтээх зорилгодоо хүрэхийн тулд дипломат хүчин чармайлтаа эрчимжүүлж эхэллээ. Учир нь АНУ-ын Конгресст Ардчилсан нам хяналтаа тогтоосноор Сөүлийн энэхүү төлөвлөгөөнд шинэ саад бэрхшээлүүд үүсэж болзошгүй болоод байна.

Өнгөрсөн долоо хоногт БНСУ-ын Батлан хамгаалах салбарын худалдан авах ажиллагааны хөтөлбөрийн газар (DAPA) шумбагч онгоцны урьдчилсан төлөвлөгөөг баталжээ. Төлөвлөгөөний дагуу зураг төслийн ажлыг ирэх жил эхлүүлэх бөгөөд үүнд зориулж анхны ээлжид 96.6 тэрбум вон (ойролцоогоор 72.5 сая ам.доллар)-ын төсөв баталсан байна.

Уг төслийн хүрээнд шумбагч онгоцыг 2030-аад оны сүүлч болон түүнээс хойш хугацаанд хүлээлгэн өгөхөөр зорьж байгаа юм. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өмнө нь энэхүү шумбагч онгоцны төлөвлөгөөг дэмжиж байсан ч АНУ-ын хууль тогтоох байгууллагын өөрчлөлтөөс шалтгаалан төслийн ирээдүйд шинэ сорилтууд тулгарч байна.