Өнгөрсөн амралтын өдрүүдэд Ази тив болон олон улсын тавцанд өрнөсөн чухал үйл явдлуудаас South China Morning Post (SCMP) онцлон тоймложээ.
Эдгээр мэдээллийн дунд БНХАУ гадаадад их, дээд сургууль төгссөн иргэдэд зориулсан төрийн албаны элит бэлтгэх хөтөлбөрийн боломжийг хумьж байгаа тухай багтсан байна. Мөн тус улсын Коммунист намын сүүлийн үеийн албан тушаалын томилгоонууд нь Хятадын улс төрд шинэ хандлага бий болж буйн дохио мөн эсэх асуудлыг хөнджээ.
Түүнчлэн Хятадын тэргүүн хатагтай Пэн Лиюань Германы тэргүүн хатагтайг хүлээн авч уулзсан нь зөөлөн хүчний бодлогын илрэл болсон талаар болон Сан-Франциско хотын улс төрийн үйл явцтай холбоотой сэдвүүд уг тоймд тусгагдсан байна.