АНУ болон Ираны хоорондын мөргөлдөөн, зөрчилтэй нөхцөл байдал нь БНХАУ-ын хувьд нэгэн томоохон зөрчлийг ил болгож байна. Хэдийгээр БНХАУ Персийн булангийн бүс нутгийн эдийн засгийн ирээдүйд улам бүр чухал байр суурь эзлэх болсон ч Персийн булан дахь нөхцөл байдал Хятадын өөрийнх нь эрчим хүчний хүртээмж, далайн замын тогтвортой байдлыг тасалдуулах эрсдэл байсаар байна.
Өдгөө Бээжин нь Персийн булангийн орнуудын хувьд эрчим хүчний томоохон хэрэглэгч, хөрөнгө оруулагч болон технологийн түншийн хувиар нөлөөгөө үлэмж тэлсэн. Гэсэн хэдий ч Ойрхи Дорнодоос Зүүн Ази руу чиглэсэн газрын тос, эрчим хүчний далайн тээврийн замыг бүрэн хамгаалах, аюулгүй байдлыг нь баталгаажуулах Хятадын чадвар хязгаарлагдмал хэвээр байгаа юм.
Үүнээс үзэхэд дэлхийн эрчим хүчний дараагийн өрсөлдөөн нь зөвхөн хэн эрчим хүч үйлдвэрлэж, хэн хэрэглэх тухай биш, харин эрсдэлтэй нөхцөлд далайн зам, хүртээмжийг хэн хамгаалж чадах вэ гэдэг асуудал болж байна.