Бразилын алслагдсан бүс нутагт 16 хүний аминд хүрсэн хэрэгт буруутгагдаж буй этгээдийг цагдаа нар баривчилсан талаар Даваа гарагт мөрдөгч мэдэгдлээ.

"Шумуул" (Mosquito) хочтой, 33 настай Жорлан Лопес да Силва гэгчийг баривчлах хоёр өдрийн ажиллагааг удирдан явуулсан мөрдөн байцаагч Дуглас Гарсиагийн Associated Press агентлагт ярьснаар, сэжигтэн ширэнгэн ойд өөрийн бэлтгэсэн түр буудалд нуугдаж, эмэгтэй хүний хувцас өмсөн баригдахаас зайлсхийж байжээ. Улмаар уг ажиллагаа есдүгээр сарын 13-нд сэжигтнийг баривчилснаар дууссан байна.

Да Силватай холбоотой дээрх аллагууд нь сүүлийн гурван сарын хугацаанд Мулунгу хэмээх алслагдсан бүсэд гарчээ.