Энэ оны эхний есөн сарын байдлаар Бразил болон Хятад улсын хоорондын худалдааны эргэлт түүхэн дээд хэмжээнд хүрч, 143 тэрбум ам.доллар болсон байна. Энэхүү өсөлтөд Бразилын газрын тосны борлуулалт огцом нэмэгдсэн нь голлон нөлөөлснийг Бразил-Хятадын Бизнесийн Зөвлөлийн (Brazil-China Business Council) тайланд дурджээ.

Иран дахь дайны улмаас Ормузын хоолой хаагдаж, Персийн булангийн газрын тосны нийлүүлэлт саатсан нь Хятад улс Бразилаас авах импортоо нэмэгдүүлэх үндсэн шалтгаан болсон байна. Улмаар БНХАУ тус улсын газрын тосны нийт экспортын тэн хагасыг худалдан авсан нь борлуулалтыг дээд үзүүлэлтэд хүргэжээ.

Засгийн газрын албан ёсны мэдээлэлд тулгуурласан тус зөвлөлийн улирлын тоймд дурдсанаар, нэгдүгээр сараас есдүгээр сарын хооронд Бразилаас Хятад руу хийсэн экспорт 12 хувиар өсөж, 84.7 тэрбум ам.долларт хүрсэн байна. Харин Хятадаас хийсэн импортын хэмжээ 9.9 хувиар нэмэгдэж, 58.6 тэрбум ам.доллар болжээ. Үүний үр дүнд хоёр улсын худалдааны тэнцэл Бразилын талд 26.1 тэрбум ам.долларын ашигтай гарсан байна.