Энэтхэг болон Пакистан гаралтай Британийн жүжигчин Жамила Жамил саяхан “Yestergays” нэртэй поп соёлын подкастад оролцохдоо Британийн эзэнт гүрний түүхэн үйл ажиллагааг хатуу шүүмжилсэн байна. Тэрээр Британийн колоничлолын өнгөрсөн үеийг “Танос” хэмээх киноны эсрэг дүртэй зүйрлэж, тус улсын иргэдийг түүхэн дэх хамгийн “муу санаатай” хүмүүс хэмээн тодорхойлжээ.
Жамил ярилцлагынхаа үеэр “Америкчууд британичуудыг маш эелдэг хүмүүс гэж боддог нь галзуу хэрэг. Тэд дэлхийг колоничилсон” хэмээн хэлсэн байна. Түүний энэхүү байр суурь Британид олон нийтийн дунд томоохон маргаан дэгдээгээд байгаа юм.
Түүний ярианы гол сэдэв нь колоничлолын үед учирсан хохирлын тухай байв. Жамил Британийн эзэнт гүрэн Энэтхэг улсад 43 их наяд ам.долларын өртэй гэж мэдэгдсэн байна. Энэхүү тоон үзүүлэлт нь Энэтхэгийн эдийн засагч Утса Патнаик-ийн гаргасан тооцоололтой ижил төстэй байгаа нь анхаарал татаж байна. Энэхүү асуудал нь Британийн эзэнт гүрний түүхэн дэх хулгай болон сүйрлийн талаарх хэлэлцүүлгийг дахин сэргээж, олон нийтийн анхаарлын төвд орууллаа.