Грэммийн шагналт дуучин Бруно Марс Колумбын дуучин Карол Жи болон рэппер Дрейк нарын хамт бүжиглэж буй бичлэгийг үзсэнийхээ дараа сошиал хуудсаараа дамжуулан хошигнон хариу үйлдэл үзүүлжээ.

Өнгөрсөн ням гарагт (9-р сарын 27) Хьюстон дахь "Reliant Stadium"-д болсон Карол Жигийн тоглолтод Дрейк гэнэтийн зочноор хүрэлцэн ирсэн байна. Тэд хамтран бүтээсэн "Ahí" дуугаа дуулснаас гадна Дрейк өөрийн "Janice STFU" болон 2016 оны алдарт "One Dance" дуугаа толилуулжээ. "One Dance" дууны үеэр тэдний хамт бүжиглэж буй бичлэг цахим орчинд хүчтэй тархсан байна.

Үүний дараа буюу даваа гарагт (9-р сарын 28) Бруно Марс хувийн онгоцноосоо үүл ширтэн буй зургаа Инстаграм хуудсандаа нийтэлжээ. Тэрээр нийтлэлдээ "Дрейк таны краштай 4k нягтаршилтайгаар бүжиглэж байгааг харах үед. Надад хурдан хариу өгөөрэй. Би түүнийг буцааж авах ёстой! Би түүнийг буцааж авах болно!" хэмээн хошигнон бичсэн байна.

Уг постын сэтгэгдэл хэсэгт нэгэн шүтэн бишрэгч нь тэднийг хамтран шинэ дуу гаргаж энэ асуудлаа шийдэхийг санал болгосон бол өөр нэг нь түүнийг өөрийнхөө үйлдлийг амсаж байгаа тухай дурджээ.

Бруно Марс өмнө нь Карол Жигийн "No Me Arrepiento de Sentir Tanto" цомогт багтсан "Still" хэмээх синт-поп дуун дээр хамтран ажиллаж байсан юм. Тус дуу нь Billboard Hot 100 чартын 41-р байранд бичигдэж байсан бөгөөд Бруно Марс өнгөрсөн 8-р сарын 15-нд Лос-Анжелес хотод болсон Карол Жигийн тоглолтод гэнэтийн зочноор оролцож уг дуугаа анх удаа амьдаар дуулж байжээ.