Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улсад (БНАКУ) Эбола вирусийн нэгэн төрөл болох Бундибугио вирус дэгдсэнтэй холбогдуулан олон улсын байгууллагууд өндөржүүлсэн бэлэн байдалд шилжээд байна.

НҮБ-ын Дүрвэгсдийн асуудал эрхэлсэн дээд комиссарын газраас (UNHCR) мэдээлснээр, тус улс дахь дүрвэгсдийн хуаранд вирусийн халдвар тархсан нь тогтоогджээ. Одоогийн байдлаар тус хуаранд байрлаж буй 19 хүн халдвар авч, харамсалтайгаар таван хүн амиа алдсан байна.

Хурдацтай тархаж буй энэхүү вирусийн аюулаас сэргийлэх чиглэлээр холбогдох байгууллагууд анхаарал хандуулан ажиллаж байна.