Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улсад (БНАКУ) Эбола өвчний дэгдэлт эрчимжиж байгаатай холбогдуулан тус улсын хөрш орнууд урьдчилан сэргийлэх арга хэмжээгээ эрчимжүүлж эхэллээ.
Уганда, Руанда болон Замби улсууд хил дээрх эрүүл мэндийн үзлэг шалгалтыг чангатгаж, өвчний тархалтыг хянах, болзошгүй эрсдэлд хариу арга хэмжээ авах бэлэн байдлаа нэмэгдүүлээд байна. Энэхүү алхам нь БНАКУ-д гарч буй Эбола өвчний дэгдэлт хил даван тархаж болзошгүй гэсэн болгоомжлолоос үүдэлтэй юм.
Одоогоор холбогдох улсууд өвчний тархалтаас сэргийлэх чиглэлээр тандалт судалгааг сайжруулж, хилийн боомтуудын хяналтыг өндөржүүлсэн бэлэн байдалд шилжүүлээд байна.