Ням гарагт Тель-Авиваас Вена хотын чиглэлд нислэг үйлдэж байсан Austrian Airlines компанийн онгоц бөмбөг дэлбэлэх сүрдүүлгийн улмаас Болгар руу чиглэлээ өөрчлөхөөс өөр аргагүйд хүрсэн талаар тус улсын эрх баригчид болон агаарын тээврийн компани мэдээллээ.

Болгарын Тээврийн яамны мэдэгдэлд дурдсанаар, уг онгоц Румын улсын агаарын зайд ойртож явах үед бөмбөг дэлбэлэх сүрдүүлэг ирсэн гэх мэдээллийн дараа нисэх багийнхан Софи хотод яаралтай газардах шийдвэр гаргасан байна.

Онгоц газардсаны дараа зорчигчдыг агаарын хөлгөөс яаралтай нүүлгэн шилжүүлжээ. Мөн уг үйл явдлын улмаас Болгарын агаарын хүчин МиГ-29 сөнөөгч онгоцоо агаарт хөөргөсөн байна.