АНУ-ын нийслэл Вашингтон хотод, Цагаан ордонтой явган алхах зайд байрлах нэгэн дүүрэгт пүрэв гаргийн өглөө эрт буудалцаан гарч, нийт таван хүн буудуулсан талаар цагдаагийн байгууллагаас мэдээллээ.

Метрополитан цагдаагийн газрын түр дарга Жеффри Кэрролл-ын мэдээлснээр уг халдлагын улмаас нэг хохирогч нас барж, дөрвөн хүн шархадсан байна.

Хэрэг гарсны дараа олон тооны цагдаагийн алба хаагчид ойролцоох орон сууцны байрыг бүсэлсэн бөгөөд сэжигтэн этгээд байранд түгжигдэн байх явцдаа өөрийгөө буудсан болохыг Кэрролл онцолжээ. Мөн сэжигтэн этгээд хэн нэгэнтэй маргалдсан байж болзошгүй нөхцөл байдал ажиглагдсаныг цагдаагийн албанаас нэмж дурдсан байна.