Америкийн телевизийн нэрт хөтлөгч Венди Уильямсын асран хамгаалагч түүний амьдралыг харуулсан "Where Is Wendy Williams?" баримтат кинотой холбоотой хуулийн маргааныг эцэслэн шийдвэрлэжээ.

Уг баримтат кино нь тус хөтлөгчийн амьдрал болон эрүүл мэндийн байдлыг харуулсан бүтээл юм. Гэвч тус киног бүтээх үйл явцтай холбоотойгоор түүний хууль ёсны асран хамгаалагч шүүхэд гомдол гаргаад байсан билээ.

Асран хамгаалагчийн зүгээс "Where Is Wendy Williams?" баримтат киног хийх үед Венди Уильямс зураг авалтад оролцох зөвшөөрөл өгөх чадваргүй байсан гэж үзэн маргаан үүсгэсэн юм. Энэхүү маргаан нь Lifetime сувгаар цацагдсан бүтээлийн эргэн тойронд томоохон дуулиан дэгдээгээд байсан билээ.

Одоогийн байдлаар талууд хуулийн маргаанаа ийнхүү эвлэрлийн журмаар шийдвэрлэж, асуудлыг хаасан байна.