Венесуэл улсад болсон гамшигт газар хөдлөлтийн дараа аврах ажиллагаа үргэлжилж байна. Өнгөрсөн долоо хоногт болсон уг байгалийн гамшгийн улмаас нурангид дарагдсан Клейбер Моран нэртэй хоёр настай хүүг аврагчид олжээ.

Хүүг нуранги дороос лхагва гарагт эсэн мэнд гаргаж авсан байна. Тэрээр газар хөдлөлт болсноос хойш нийт зургаан өдрийн турш нуранги дор байсан юм.

Хүүг аварсны дараа түүний нагац эгч нь BBC агентлагт ярилцлага өгөхдөө бяцхан хүүд өөрийн "ээжийн хайр халамжийг" мэдрүүлж, асран хамгаалахаа амлажээ.