Венесуэл улсад лхагва гарагийн үдээс хойш хүчтэй газар хөдлөлтүүд боллоо. АНУ-ын Геологийн албаны (USGS) мэдээлснээр, нийслэл Каракас хотоос баруун зүгт 160 км-ийн зайд 7.2 магнитудын хүчтэй газар хөдлөлт бүртгэгдсэн байна.
Үүнээс нэг хүрэхгүй минутын дараа 7.5 магнитудын хоёр дахь чичирхийлэл мэдрэгджээ. Энэхүү байгалийн гамшгийн улмаас Каракас хотод барилгууд нурж, иргэд нурангид дарагдсан нөхцөл байдал үүсээд байна.
Эрдэмтэд тус улсын хэмжээнд их хэмжээний хохирол учирч, олон хүн амиа алдаж болзошгүй байгааг анхааруулж байна. Одоогоор гамшгийн улмаас үүссэн хохирлын хэмжээг тодорхойлохоор ажиллаж байна.