Венесуэлийн ерөнхийлөгч асан Николас Мадурогийн эхнэр Силиа Флорес АНУ-д хар тамхины наймааны хэргээр шүүгдэх гэж байгаа бөгөөд уг шүүх хурлаа хүлээх хугацаандаа хорихоос суллагдах хүсэлтийг гаргасан байна.
Түүний өмгөөлөгчид болох Марк Доннелли, Андрес Санчес нар Лхагва гарагт шүүхэд бичиг баримт өгөхдөө түүнийг гэрийн хорионд байх боломжийг олгох ёстой хэмээн дурджээ. Өмгөөлөгчдийн мэдээлснээр Силиа Флорес нь зүрхний асуудалтай байгаа бөгөөд хоригдсоноос нь хойш биеийн байдал нь улам дордсон аж.
Иймд өмгөөлөгчид нь түүнийг Бруклины хорих ангиас гаргах зөвшөөрөл олгохыг шүүгчээс хүссэн байна.