Ethereum сүлжээг үүсгэн байгуулагч Виталик Бутерин тус сүлжээг илүү хувийн нууцлалтай, өргөтгөх боломжтой болгох зорилго бүхий 'Lean Ethereum' нэртэй шинэ төлөвлөгөөгөө танилцуулжээ.
Ethereum сангийн зүгээс хэрэгжүүлэхээр төлөвлөж буй энэхүү ажлын хүрээнд сүлжээнд шинэ виртуал машин нэвтрүүлэх асуудал хөндөгдсөн байна. Одоогоор энэхүү шинэчлэлд ашиглаж болох хамгийн боломжит хувилбаруудаар leanISA болон RISC-V технологиудыг нэрлээд байгаа юм.
Энэхүү төлөвлөгөө нь Ethereum сүлжээний үндсэн бүтцийг илүү хялбарчлах, үр ашгийг нэмэгдүүлэхэд чиглэж байгаа бөгөөд одоогоор хэлэлцүүлгийн шатанд явж байна.