Алдарт жүжигчин Хайден Панеттьер амьд сэрүүн байсан бол өдгөө 37 нас хүрэх байлаа. Тэрээр 8-р сарын 16-ны ням гарагт Өмнөд Каролина мужийн Гринвилл дэх гэртээ харамсалтайгаар нас барсан бөгөөд энэ явдал урлаг соёлын төдийгүй боксын ертөнцийг гүнээ цочроосон юм. Түүний хуучин сүйт залуу, хүнд жингийн дэлхийн аварга асан Владимир Кличко жүжигчин бүсгүйн төрсөн өдөр буюу баасан гарагт Инстаграм хуудсаараа дамжуулан сэтгэл хөдөлгөм зурвас нийтэлжээ.
Кличко зурвастаа: "Өнөөдөр бол Хайдены төрсөн өдөр. Бидний төлөвлөж байсан шиг тэмдэглэхийн оронд өнөөдөр бид түүний амьдрал, сэтгэл зүрх, энэ дэлхийд түгээсэн хайрыг нь дурсаж байна. Энэ их уй гашуу дунд та бүхний сайхан сэтгэл надад хүн чанар оршсоор байгааг санууллаа. Хэрэв та үүнийг уншиж байгаа бол хэн нэгэнд хайр түгээж, уучилж, сайхан сэтгэл гаргаарай. Төрсөн өдрийн мэнд хүргэе, Хайден. Чи үргэлж хайрлагдаж, дурсагдах болно" хэмээн бичсэн байна.
Хосууд анх 2009 онд Диана Женкинсийн номын нээлтийн үдэшлэг дээр танилцаж байжээ. Улмаар тэд үерхэж эхэлсэн ч холын зайн харилцааны дарамтаас үүдэн 2011 онд салсан боловч найзууд хэвээр үлдсэн юм. Хожим нь 2013 оны 4-р сард тэд эргэн нийлж, удалгүй сүй тавьснаа зарлан, 2014 оны 12-р сард Кайя нэртэй охинтой болжээ.
Тэдний харилцаа 2018 он хүртэл үргэлжилсэн бөгөөд Кличко охиноо өөр дээрээ бүрэн асран хамгаалахаар авч, хосууд дахин салсан байна. Тайсон Фьюри, Энтони Жошуа нарт ялагдсаныхаа дараа зодог тайлсан Кличко болон Панеттьер нар салсан ч охиноо хамтдаа өсгөж, найрсаг харилцаатай хэвээр байжээ.