Газын зурваст Израилийн агаарын цохилт хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Энэхүү цохилтын улмаас наад зах нь есөн палестин хүн амиа алдсаныг эх сурвалжууд мэдээллээ.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн онд байгуулсан гал зогсоох хэлэлцээрийг хэрэгжүүлэх хүчин чармайлтад томоохон ахиц гарсан талаар мэдэгдсэн юм. Гэвч Израилийн Эрчим хүчний сайд Эли Коэн ням гарагт хийсэн мэдэгдэлдээ одоогоор халдлагыг зогсоох ямар нэгэн хэлэлцээр байхгүй гэдгийг онцолжээ.

Коэн нь Ерөнхий сайд Беньямин Нетаньяхугийн танхимын гишүүн бөгөөд Израилийн зэвсэгт хүчин Газын зурвасын 70 хувийг хяналтдаа авсан гэдгийг дурдсан байна. Тэрээр үргэлжлүүлэн Израилийн тал Газын зурвасыг бүрэн хяналтдаа авах шаардлагатай гэсэн байр суурийг илэрхийлэв.