Хамас бүлэглэл зэвсэг хураалгах хэлэлцээрт хүрсэн гэх мэдээлэл гарсны дараа Израил улс Газын зурвас руу агаарын цохилт өгчээ. Энэхүү үйл явдлын улмаас 13 хүн амиа алдсан байна.

Израилын тал уг цохилтыг Газа хот, Хан-Юнис болон Дейр-эль-Балах чиглэлд явуулсан гэдгээ мэдэгдлээ. Тус улсын зүгээс энэхүү ажиллагаа нь цэргийн ажиллагаанд оролцогчдыг устгахад чиглэсэн байсан гэж тайлбарлаж байна.