Израиль улс Газын зурваст олон улсын аюулгүй байдлын хүчнийг оруулахыг зөвшөөрөхөөр болсныг тус улсын албаны хүн ням гарагт мэдээллээ. Энэхүү шийдвэр нь АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын боловсруулсан гал зогсоох төлөвлөгөөний нэг хэсэг юм.

Ерөнхий сайд Бенжамин Нетаньяхугийн аюулгүй байдлын кабинет ням гарагт тус хүчнийг Газын зурваст нэвтрүүлэх эрх зүйн хүрээг баталсан байна. Одоогоор “International” гэх нэртэй энэхүү номлолын талаарх дэлгэрэнгүй мэдээлэл хараахан гараагүй байна.

Энэхүү үйл явцтай холбоотойгоор Ерөнхий сайд Нетаньяху даваа гарагт Вашингтон руу явахаар төлөвлөж байгаа бөгөөд мягмар гарагт АНУ-ын Ерөнхийлөгч Трамптай уулзах хүлээлттэй байна.